Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд д Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшинг томилохоор болжээ. Томилгоог маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, томилох аж.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаярыг 2016 оны арвахоёрдугаар сард томилсон бөгөөд тэрбээр Хөгжлийн банкны алдагдлыг багасгах, шинэ хуулийн батлахад анхаарч ажилласан гэдэг. Гэхдээ Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалтгалтын үр дүнд гүйцэтгэх захирлыг солих шийдвэрт хүрсэн нь энэ юм байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна