“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдан авсан гэх хэрэгт холбогдуулан ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах саналаа АТГ-ынхан прокурорт хүргүүлсэн тухай мэдээлэл цацагдсан. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас шилжүүлэн авсан “Монгол зэс” корпораци, Худалдаа хөгжлийн банкны удирдлагад хамаарах хэрэгтэй танилцаад, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах саналыг үндэслэлтэй гэж АТГ үзсэн байна. Тэгвэл тус хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат болон Зам тээврийн сайд асан Д.Ганбатын хүү Г.Хүрэлбаатар нарыг нэмж яллагдагчаар татсан гэх мэдээлэл байна.
Дашрамд дуулгахад, өчигдөр Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх Захирал О.Орхон, "Монголын зэс" –ын захирал Ц.Пүрэвтүвшин нарыг 14 хоногийн хугацаатай цагдан хорих хүсэлтийг АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгээс Нийслэлийн прокурорын газраар дамжуулан Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн хэдий ч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч н.Нямдорж шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн Ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшлуулах шийдвэр гаргаад байна.
Х.Онон
Сэтгэгдэл бичигдээгүй байна