Өнөөдөр 10.50 цагт БГД-н 17-р байрлах байрны 7 давхраас 1.8 настай хүүхэд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Цаг агаар дулаан цаг болж байгаатай холбоотойгоор айлууд цонх, тагтаа онгорхой орхих, улмаар бага насны хүүхэд өндрөөс унаж амь насаа алдах тохиолдол гарсаар байгааг Онцгой байдлын алба болоод цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа. Гэвч эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас улбаалан үр хүүхэд нь золгүй байдлаар амь насаа алдах явдал гарч байна. Иймд эцэг эхчүүд та бүхэн хаалга, цонхондоо хамгаалалт хийж болзошгүй хэргээс сэргийлээрэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна