Энэ сарын 21-нд "Эрдэнэт" Үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих хүсэлтийг АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгээс Нийслэлийн прокурорын газраар дамжуулан Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн ч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч н.Нямдорж шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн Ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшлуулаад байсан юм.
Тэгвэл өнөөдөр Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэх асуудал хэлэлцэх шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хурал эхлүүлсэн боловч яллагдагч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Б.Даваажанцан шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хянах хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна