“Facebook” компани I улиралд 2.2 тэрбум хаяг устгасан гэдгээ мэдэгдлээ.
Устгасан хуурамч хаягийн тоо сүүлийн гурван улирал дараалан хоёр дахин нэмэгджээ. Дийлэнхийг нь нээснээс хэдхэн минутын дараа устгасан байна. Эдгээр нь ямар ч нөхцөлд “Facebook”-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоонд орохгүй гэсэн баталгааг тус компани өгчээ. Түүнчлэн “Facebook” компани галт зэвсэг, мансууруулах бодис худалдахтай холбогдсон 1.5 сая “post” буюу нийтлэл устгасан байна.
Эх сурвалж: cnn.com
|
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна