Өнөөдөр дэлхий нийтээр тамхи татдаггүй өдөр

2019/05/31
Тамхины эсрэг олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн тавдугаар сарын 31-ны өдрийг дэлхий нийтээр тамхины хор хөнөөлийг олон нийтэд ухуулан таниулах үйл ажиллагааг явуулж тэмдэглэдэг. 

Тамхины эсрэг өдрийг анх Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 1988 онд болсон Дэлхийн эрүүл мэндийн ассемблейн 32-р чуулганд санал оруулж батлуулснаар дэлхий даяар тэмдэглэдэг болжээ. Энэ жил дэлхийн тамхигүй өдрийг “Уушгаа хайрлая” уриан дор дам тамхилалтын эсрэг тэмдэглэж байна.
Тамхины хор уршиг жил бүр таван сая хүнийг үхэлд хүргэдэг байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн хэмжээнд өдөр 13 мянга гаруй хүн тамхинаас үүдэлтэй өвчний улмаас хорвоог орхиж байна. Учир нь тамхинд никотин, угаарын хий зэрэг химийн 4000 гаруй бодис, хорт хавдаг үүсгэдг 43 бодис агуулагдаж байдаг.



Нэг ширхэг тамхинд 15-20 мг никотин байж, мөн нэг ширхэг тамхи татахад 1-2 мг никотиноор амьсгалдаг. 50-60 мг никотин нь хүнийг шууд үхэлд хүргэдэг аюултай юм. Дэлхийд хамгийн их хүн тамхи татдаг улсуудын тоонд БНХАУ, Беларусь, ОХУ ордог байна.

Манай улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Түүнчлэн хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь тамхи татдаг бол 20 эмэгтэй тутмын нэг нь тамхи татдаг байна. Мөн өсвөр үеийнхний 61 хувь нь тамхи татаж үзсэн гэсэн тоо бий.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна