Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Жанцанноровын Дамдинцэрэнг ажлаас нь халах шийдвэрийг Хотын дарга С.Амарсайхан гаргасан байна. Түүнийг төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан байна. Харин энэ талаар Ж.Дамдинцэрэн “Өнөөдрийг хүртэл Төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, өгсөн үүрэг даалгавар, төлөвлөсөн ажлуудаа цаг тухай бүрт нь хийн гүйцэтгэж, Нийслэлийн Соёл, урлагийн газар нь нутаг дэвсгэрийнхээ хэм хэмжээнд тодорхой бодлого гаргахад нөлөөлдөг, мөн хэрэгжүүлдэг байгууллага байлгахын төлөө ирсэн намайг Сахилгын шийтгэлээр ажлаас халж байгаад харамсаж байна. Энэ хугацаанд хүнийг яаж харлуулж болдог, яаж гүтгэж болдог, яаж доромжилж болдог гэдгийг өөрийн биe дээр мэдэрлээ. Хэсэг бүлэг хүний эрх ашиг, хувийн сонирхол, худал гүтгэлэг, цуурхал, явуулгаар халагдаж байгаа тул шүүхэд хандаж, үнэн мөнийг нь тогтоолгож, эрхээ хамгаалж, нэр төрөө сэргээлгэх болно” гэжээ.
![](http://polit.mn/wp-content/uploads/2019/06/61786712_2427840253927983_2276127865659457536_n.jpg)
Эх сурвалж: www.polit.mn
Сэтгэгдэл бичигдээгүй байна