Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Хөшигтийн хөндийд олон улсын зэрэглэл бүхий нисэх онгоцны буудал баригдаж, тун удахгүй ашиглалтад орох гэж байгаа. Япон улсын санхүүжилт, Япон технологиор тоноглогдон баригдаж буй энэхүү олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орсноор Монгол Улсын аялал жуулчлалд томоохон хөгжил авч ирэх гэж найдлага төрүүлж буй уг цогцолбор ашиглалтанд орсноор манай улсыг зорих жуулчдын тоо эрс өсч нэг сая жуулчин ирэх боломжтой гэж мэргэжилтнүүд хэлдэг.
Тэр ч утгаараа гадаадын жуулчид, аялагчдын өмнө Монгол Улсын нүүрийг тахлан, урдаа барьж зорин үйлчлүүлдэг бидний сайн мэдэх Silk road ресторан, Irish pub, Broadway ресторан, зоогийн газар, зочид буудал зэрэг үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа өргөтгөх их ажлыг энэ онд хийхээр төлөвлөж Irish pub үйл ажиллагаагаа өргөтгөн, орчин нөхцөлөө сайжруулахаар 20 давхар барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна