Н.Наранбаатар “Зөгийн үүр” хөтөлбөрийн 120 сая төгрөгөөр ажилчдаа гадаадад явуулжээ

2019/06/11
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар захирамж гаргаж “Зөгийн үүр” хөтөлбөрийн 120 гаруй сая төгрөгөөр ажилчдаа Европын холбооны улс болон АНУ-руу явуулжээ.

Тодруулбал, энэ оны  хоёрдугаар сард АНУ-д зохион байгуулагдсан цэрэг, иргэний хамгааллын чиглэлээр туршлага судлах арга хэмжээ, сургалтад ажилчдаа хамруулсан байна. Ингэхдээ нийт зардал болох жаран сая төгрөгийг “Зөгийн үүр” хөтөлбөрөөс гаргажээ. Мөн Европын Холбооны улсад 2019 оны хоёрдугаар сарын 08-18-ны өдрүүдэд  зохион байгуулагдсан хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр турлшлага судлах арга хэмжээнд ажилчдаа хамруулахдаа мөн л “Зөгийн үүр” хөтөлбөрийн сангаас жаран зургаан сая зургаан зуун таван мянга дөрвөн зуун төгрөгийг гаргуулсан гэнэ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна