Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тухай шүүхээс мэдээллээ.
Яллагдагчаар цагдан хоригдож буй Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэндийн шалтгааны улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг түүний өмгөөлөгч гаргажээ.
Өмгөөлөгчийн хүсэлтийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
"Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэн Д.Эрдэнэбилэгийг 2019 оны тавдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаагаар цагдан хориод байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна