Өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер бууж олон мянган мал сураггүй алга болж, малчид орон гэрээ усанд алдаж байшин сав усанд живсэн. Түүгээр ч зогсохгүй үерийн улмаас Төв аймгийн Баянхангай суманд бага насны нэг хүүхэд усанд живж эндсэн талаар бид мэдээлсэн.
Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлын гүүрээс хойш 300-400 орчим метрт өчигдөр 16.30 цагийн орчимд орсон түр зуурын хүчтэй борооны улмаас үер буусан.
Тухайн үед "Сэлбэ голд цогцос байна" гэсэн дуудлага онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн таван алба хаагч, нэг автомашинтай 15 км замыг туулан 19.40 цагт очиж, хаяг тодорхойгүй, иргэн Ц/53 настай, эрэгтэй/-гийн цогцсыг голоос гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна