ТАНИЛЦ: Хамгийн их эрэлттэй байдаг РАШААН СУВИЛЛУУД

Өчигдөр 12 цаг 36 минут

Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан Монгол орны томоохон рашаан, сувиллуудын мэдээллийг хүргэж байна.

"Галтын халуун усны рашаан" (Хөвсгөл УБ-аас 965 км)

Галтын рашаан хасах цэнэгтэй ионоор баялаг цэвэр ойн агаар, байгалийн халуун ба хүйтэн рашаан хосолсон онцгой ховор орд газар юм. Халуун усны рашааны орд нь Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн нутагт сумын төвөөс урагш 25 км, Мөрөн хотоос 165 км зайд далайн түвшнээс дээш 1750 м өргөгдсөн,

Галт" халуун рашаан сувилалд хийгддэг эмчилгээ: Ундаргаар эмчлэх байранд рашаан эмчилгээ хийх

– Эмчийн заалтын дагуу рашаанд орох сувилуулагч рашааны ундарга бүхий ваннд хагас буюу бүтэн орж, дүрж эмчлүүлнэ. Рашаан эмчилгээний тасагт эмчилгээ хийх-ваннд орох

– Рашааны ундаргаас шахуургаар шахаж рашаан эмчилгээний зааланд байрлуулсан ваннд рашаанд орно. Рашааны халууны хэмээс шалтгаалан бүлээн, халуувтар, халуун гэж ангилна. Мөн тусгай найрлагатай /шилмүүсний ханд, давс, шилмүүстэй хөөс, анхилуун хөөс/ ванн болон бассейнд оруулна. чичиргэн доргиох ванн /джакузи/

– Тусгай чичиргэн доргиох, хүчилтөрөгч шахах төхөөрөмж бүхий зориулалтын ваннд рашаан дүүргэж орно. Эмч орох давтамж, хугацааг заана. Шүршүүрт орох

-Рашааны ундаргаас шахуургаар шахсан шүршүүрт орно. Сувилуулагч эмчилгээнд орохын өмнө заавал шүршүүрт орно.

Рашаан заслын бусад хэлбэр

– Халуун рашааны химийн бүтэц, дулааны үйлчлэлд тулгуурласан рашаанаар ороох, дэвтээх, шавших, рашаанаар арчилт хийх,

– Ходоод, гэдэс, элэг цөсний үед рашаанаар цөс угаах, туулгах зэрэг эмчилгээг хийнэ.

 

– Халуун рашаантай бассейнд сэлэх, халуун, нойтон ууранд суух, хуурай халуун саунд суух эмчилгээг хийж байна.

Цэнхэрийн халуун рашаан (Архангай аймаг УБ-490км)

Холбоотой Зураг

Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Халуун ус гэдэг газарт аймгийн төтвөөс урагшаа 30км-т байралдаг. Цэнхэртийн хаулуун усны рашаан нь Монголд халуунаараа 2-т ордог.

Уг рашаанд хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулагддаг ба хуян хөөрөх, булчингийн өвчин, үе мөчний өвчин, мэдээгүй болсон хөдөлгөөний эрхтэнүүд, үений үрэвсэл, зөөлөн эдийн гэмтэл, үе булгарах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах, цус багадалт, эмчилгээний дараах эрүүл мэнд сэргээх, ядаргаа, ядаргаанаас үүдэлтэй арьсны өвчин, ил шарх, сорви арилгах болон чихрийн шижин өвчний үед эерэг нөлөө үзүүлдэг.

“Шаргалжуут” халуун рашаан (Баянхонгор аймаг УБ-аас 650 км)

Шаргалжуут зурган илэрцүүд

Шаргалжуутын рашаан орд нь далайн түвшнээс дээш 2150 өндөрт, Шаргалжуут голын хөвөөнд байрладаг. Бүтэц найрлага, халууны хэмжээгээрээ өөр өөр 108, судлагдаж нэршээгүй 200 орчим төрлийн халуун бүлээн рашаан булгаас бүрдэнэ. Мөн рашаан булгуудад ургадаг олон өнгийн эмчилгээний замаг, эмийн ургамлууд, дотроосоо халуун рашаанаар халдаг, суудаг, хэвтдэг, хад чулуунууд, байгалийн халуун уур зэргээр хийдэг эмчилгээ сувилгаануудыг авж болно.

Хүний эрүүл мэндэд дустай байгалийн эмчилгээний хүчин зүйлүүдээс онцолж дурьдвал:

  • Рашаанд орох эмчилгээ
  • Рашаан уух эмчилгээ
  • Рашаан утлага эмчилгээ
  • Замаг эмчилгээ
  • Үүдийн нуурын шавар эмчилгээ

Эдгээр эмчилгээ нь уушги, тархи, шүд, бөөр, нарийн бүдүүн гэдэс, эмэгтэйчүүд, хөх, давсаг, хамар, нүд, нуруу үе мөч гэх мэт олон эрхтэнд сайн төдийгүй бие махбодыг анагаан эмчлэх эмчилгээний нөөц болдог байна.

“Хужирт” рашаан сувилал (Өвөрхангай аймаг)

Хужирт рашаан сувилал нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг, Орхон голын сав газар Хангайн нурууны салбар Шунхлай, Гуа, Шивээт уулсын дунд далайн түвшнээс дээш 1660 метрийн өндөрт оршдог.

"Хужиртын хөх сувд” рашаан эмчилгээ : Дулааны болон эрдэс бодисын солилцоог сайжруулж, биеийг шимжүүлэн тунгалгийн эргэлт, хий цусны гүйдлийг сайжруулах үйлчилгээтэй. Булчин шөрмөсийг сулруулж, шар усны гэмийг арилгах шидтэй аж.

“Хужиртын хар сувд” шавар эмчилгээ: Арьсан дахь мэдрэлийн судлын төгсгөлд цочрол үүсгэж улмаар төв мэдрэлийн систем, тархины бор гадаргад нөлөөлснөөрөө хариу урвал бүх эрхтэн системд дамжин бие махбодын үйл ажиллагаа идэвхжиж нөхөн сэргээх явцыг эрчимжүүлнэ. Үүний үр дүнд хүний биеийн бодисын солилцоо эрчимжиж цусан хангамж сайжирснаар эмгэг хууч эдгэрэх явцыг түргэсгэнэ.

  • Сулруулсан рашаан эмчилгээ
  • Усан эмчилгээ
  • Физик эмчилгээ
  • Гэрэл эмчилгээ
  • Электрофорез
  • Гал эмчилгээ
  • Судсаар оншлох
  • Нуруу хүзүүний татлага
  • Хөдөлгөөн засал
  • Хор тайлах
  • Эмэгтэйчүүдийн эмчилгээ
  • Агаар эмчилгээ
  • Хүчилтөрөгчийн коктейль
  • Зүү төөнө
  • Сам соруул
  • Бариа иллэг
  • Рейкки
  • Гал эмчилгээ
  • Судсаар оношлох
  • Стресс тодорхойлох

"Хасу Шивэрт” рашаан сувилал (Архангай аймаг УБ-аас 465 км)

Ясны сийрэгжилт тодорхойлох сүүлийн үеийн аппаратуудтай “Хасу-Шивэрт” рашаан сувилал, аялал жуулчлалын цогцолбор нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийн байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, Улаанбаатар хотоос 465 км-д оршдог. "Нохой унадаг” нуурын халуун шавраар мэдрэл, үе мөч, арьс харшил болон бусад өвчин эмгэгүүдийг сувилж эмчилдэг аж.

 

“Өвөр жанчивлан” рашаан сувилал (Төв аймаг УБ-аас 105км)

Өвөр Жанчивлан зурган илэрцүүд

Тус рашаан сувилал нь ходоод гэдэсний архаг үрэвсэл, элэг, цөс, нойр булчирхайн архаг үрэвсэл, цөсний хагалгаа хийсний дараах үе зэрэгт жанчивлангийн рашаан уулгах, цөс, ходоод, гэдэс угаадаг. Мөн шавар эмчилгээ, усан эмчилгээ, гэрлэн болон цахилгаан эмчилгээ иллэг, бариа засал, биеийн тамир эмчилгээ, бумба, зүү төөнүүр, хүчилтөрөгчийн коктейль уулгах, зуны улиралд гүүний саам уулгах, цагаан ямааны сүү уулгах эмчилгээнүүдийг хийж мөн эмчилгээний хоолоор үйлчилдэг.

"Ар Жанчивлан" (Төв аймаг УБ-аас 60 км)

Ар жанчивлан зурган илэрцүүд

Жанчивлангийн рашаанд түшиглэн байгалийн үзэсгэлэнт газарт жилийн дөрвөн улиралын турш үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд далайн түвшинээс дээш 1600м өргөгдсөн өндөр газар оршидог

 

Ходоод, элэг, цөс, бөөр, ууц нуруу, үе мөчний болон цусны даралт ихсэх, багасгах, мэдрэлийн системийн өвчтэй хүмүүст рашаан, гүүний саам, цагаан ямааны сүү, коктейл уулгах, зүү төөнүүр, хануур самнуур, иллэг массаж, шавар, фикик, тосон эмчилгээ, биеийн тамир хөдөлгөөн засал зэргээр эмчилдэг.

"Өөш манхан” элсэн сувилал (Дундговь аймаг УБ-аас 420 км)

Холбоотой Зураг

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байдаг. Бөөрний бүх төрлийн архаг өвчин, хүүхдийн сульдаа буюу архитыг эрүүлжүүлэх зорилготой бөгөөд эмчилгээний үр дүн 93-97 хувьтай байдаг. Эмчилгээг хийхдээ байгалийн хүчин зүйл болох нар, агаар, элсийг ашиглан наран шарлага, элсэн хучлага хийх болон, ингэний сүү, хоормогоор эмчлэн сувилдаг. Мөн нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор дотор таван цулын хаван болон гадна хаванг хөөж эмчилдэг. Сувилуулагчид өөрсдийн хүсэлтээр бариа засал, зүү төөнүүр хийлгэх, бумба тавиулах, тариа дусал хийлгэх зэрэг үйлчилгээг нэмэлт төлбөртэйгөөр хийлгэх боломжтой.

“Отгонтэнгэр” рашаан сувилал (Завхан аймаг УБ-аас 1210км )

Холбоотой Зураг

Завхан аймгийн Алдархаан сумын нутагт байдаг энэхүү рашаан сувилал нь мөнх цаст мөсөн голт сүрлэг уулсын хооронд далайн түвшнээс дээш 2500 метрт оршино.

Тулгуур хөдөлгөөний эрхтний өвчин, зүрх судас, цусны эргэлтийн дутмагшил, нэг үеэс хэтрээгүй үед, зах мэдрэлийн системийн өвчин, судасны өвчин арьсны өвчин,(хайрст үлдийн эдгэрэлт, хязгаарлагдмал нейродермит, намарс, арьсны загатнаас өвчнүүд, харшлын гаралтай арьсны үрэвсэлт өвчний хурц биш үе) гуурс хоолойн архаг үрэвсэл, дунд чихний архаг үрэвсэл зэрэг өвчнүүдийг эмчилдэг. Рашаан уух, рашаанд орох, шавар тавих, биеийн тамир, бариа засал, зүү төөнүүр, физик, цахилгаан болон усан эмчилгээ, эмчилгээний гимнастик хийлгэх замаар сувилдаг байна.

“Чингисийн гурван нуур” (Хэнтий аймаг УБ-аас 600км)

Холбоотой Зураг

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт их эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүн Болдогийн өвөрт, Гурван нуурын хойд эрэг дээр байрладаг. Ардын уламжлалт эмчилгээг европ эмчилгээтэй хослуулан хийдэг рашаан сувилал юм. 4 Дөрөвдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 1-ний хооронд улирлын чанартай ажилладаг ба гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушгины хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдаа, үе мөчний өвчнүүдийг эмчлэхэд онцгой тохиромжтой аж.

Зүү төөнүүр, хануур, соронзон бумба, шавар эмчилгээ, бариа засал, сүүн бариа хийлгэх, физик эмчилгээ, агаар эмчилгээ, нар ба элсэн шарлага, биеийн тамирын дасгал, шар сүүн ванн, шилмүүст ванн, барагшуунтай ванн эмчилгээ хийлгэх боломжтой.

Эх сурвалж: DNN.mn
Г.БУЯНХИШИГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна