Австралийн Сидней хотод нийтийн тээврийн хэрэгслүүдэд хаа сайгүй граффити зуран дэггүйтдэг залуустай хэрхэн тэмцэх аргыг олжээ.
Сидней хотын эрх баригчид хаа сайгүй будаг шүршин зураг зурж явдаг залуустай тэмцэхийн тулд “ухаалаг хавх” бодож олжээ. Энэхүү хавхыг метро болон төмөр замын буудлуудын хана дагуу, мөн галт тэрэгний вагонуудад тавьж, мэдрэгч бүхий систем хулигануудын үйлдлийг тэр дор нь цагдаа нарт мэдээлэх юм.
Тиймээс явсан газар болгондоо зураг зурж явдаг залуус одоо хэрвээ энэ үйлдэл дээрээ баригдвал цагдаа нарт саатуулагдах нь тодорхой болжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна