Хүчирхийллийг мэдээллэхгүй байх нь тэднийг даврааж буй хэрэг


Нийгэмд хамгийн ихээр тулгарч байгаа асуудлын нэг архидалт.  Нийслэл хотод 2019 оны эхний 6 сарын байдлаар архидан согтуурлын шинжтэй үйлдэгдсэн гэмт хэрэг 197мянга 544 бүртгэгдсэн үүнээс хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 27мянга 231 дуудлага мэдээлэл байна. Үдшийн бүрийгээс үүрийн гэгээ болтол ажилладаг бар, шөнийн цэнгээний газрууд багасах биш харин ч  эсрэгээрээ нэмэгдэж гэмт хэргийн тоог ихэсгэж байгаа нь харамсалтай.

Архидан согтуурсаны улмаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэлийн золиос хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашиг бие махбод болон сэтгэл санааны хохирогч болон үлдэж ирээдүйн амьдралд нь хар толбо болон үлдэж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь далд хэлбэрээр үйлдэгддэг тул тэр бүр хохирогчоос цагдаагийн байгуулгад дуудлага ирээд байдаггүй бөгөөд хөрш айл нь дуудлага өгөх тохиолдолууд нилээд байдаг аж. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд   нөхөр хэмээх хүчирхийлэгч дахин хүчирхийлэлд илүү автуулах вий гэсэн айдсаасаа болж цагдаагийн байгууллагад мэдээллэх нь цөөхөн байдаг аж. Харин энэ үйлдэл нь хүчирхийлэл дахин дахин үйлдэгдэх нөхцөл болдог гэдгийг албаныхан хэлж байна. 

Arslan.mn

“Баянгол дүүргийн” Цагдаагийн I-р хэлтэст” оройн 23:00 цагийн үед гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гурван дуудлага ирээд байсан юм.

Цагдаагийн 1-р хэсгийн дарга, хошууч Э.Мөнхбат: 

Энэ төрлийн гэмт хэрэг хоногт 10-12 удаа зарим тохиолдолд 15-аас дээш бүртгэгддэг байсан. Сүүлийн үед энэ тоо буурч байна. Гэр бүлийн хүчирхийлэлүүд далд хэлбэрээр явагддаг учир энэ тооны ард хичнээн ч гэр бүлийн хүчирхийллийн нуугдмал хэргүүд байгааг бид таашгүй. Хүчирхийлэл гэхээр л заавал нэгэндээ хохирол учруулахыг хэлэхгүй. Гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэр бол сэтгэл санаагаар унагаах, тухайн хүнийг доромжлох байдаг. Тухайн дуудлагаар очсон эрүүгийн алба хаагчид хохирогчоос мэдүүлэг авч аюулын зэргийн үнэлгээ буюу хуудсыг бөглөдөг. Нөхцөл байдлаас шалтгаалан аюулын зэргийн үнэлгээг бага, дунд, өндөр гэж авч үздэг. Алба хаагчид тус үнэлгээний хуудсыг хэргийн байцаагчид хүлээлгэн өгснөөр тухайн асуудлыг хамтарсан багийн хурлаар хэлэлцэнэ. Аюулын зэрэг бага гарсан тохиолдолд тухайн этгээдэд зөрчлийн дагуу хуулийн торгуулийн арга хэмжээ авдаг. Харин өндөр гарвал зөрчлийн тухай хуулийн 5.4 т заасны дагуу 7-30 хоногийн хугацаатай баривчлах арга хэмжээ авдаг.

Шөнийн 23 цагийн үед тус хэлтэст хүчирхийллийн гурван дуудлага ирснээс тэдгээрийн нэг болох хохирогч Тавь гаран насны иргэн О-д нөхөр нь хэт согтуурсан байдалтай агсам тавьж сүхээр хаалгаа эвдэж, гэрийнхээ эд хогшилыг  хага цохин эвдэн сүйтгэж иргэн О-г хэлэх хэлэхгүй үгээр харааж, сэтгэл санааны хохирол учруулсан тухай  иргэн О-оос тодруулсан юм.

Хохирогч иргэн О: 

Бид хоёр ханилаад 25 жил болж байна. Сүүлийн үед архи нилээн уудаг болсон. Ууж ирэх болгондоо айлган сүрдүүлж гэр орны тавилгаа эвдэж, тэвчихийн аргагүй байдалд хүргэдэг. Би анх удаа цагдаагийн байгуулгад дуудлага өгсөн. Дуудлага өгсний дараа дахин сүрдүүлж зодохвий гэхээс айж байна. Би энэ байдлаа хэнд ч хэлдэггүй хүүхдүүдээ хэлбэл бөөн асуудал үүснэ. Том болсон хүүхдүүд маань намайг өмөөрч, аавыгаа цохиод нэг шоронд нэг нь эмнэлэгт хүргэгдэнэ гэхээс айж байна. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд үзүүлэх сэтгэл зүйн зөвөлгөө дэмжлэг үзүүлдэг газар байхгүй цагдаагаас өөр хаана ч хандахаа мэдэхээ болиод байна.

Манай нийгэмд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хүүхэд эмэгтэйчүүдэд  сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төрийн болон төрийн бус байгууллага олон байдаг ч хүчирхийлэлд өртсөн иргэдэд хүрч чаддаг хэдхэн байгууллага байгаа нь харамсалтай.  

Arslan.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа “Б.Алтанзул: 

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод хүрч ажилладаг түр хамгаалах байр хэд хэд байдаг. Нийслэл хотын хэмжээнд Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн "Түр хамгаалах байр", Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн "Түр хамгаалах байр", Лантуун дохио ТББ –ын "Ид шидийн орон" гээд гурван түр хамгаалах байр байдаг.

Нийслэлд үйлдэгдэж буй гэмт хэргийн шинжтэй зөрчлүүдийн 80 хувийг архидан согтуурсантай холбоотой үйлдэгдэж байна.Ингээд харахад Монгол улсын архидан согтууралтай тэмцэх өмнөх хуулийн хэрэгжилтэнд архи согтууруулах ундааг 00:00 цагаас хойш зарахгүй гэсэн хууль байдагч 2015оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тогтоолоор харин Нийслэл хотын хэмжээнд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг ААН –үүдийг 04:00 цаг хүртэл ажиллахаар тусгасан. Үүнийг хавтгааруулж захын буудал бар нэртэй нүхнүүд 00:00 цагаас согтууруулах ундааг зарж бусад ААН-үүд 04:00 хүртэл ажилснаар гэмт хэрэг ихсэх нэгээхэн том шалтгаан болсон нь харагдаж байна.
Эх сурвалж arslan.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна