БНХАУ, Энэтхэг улсууд шууд нислэгээ сэргээхээр тохиролцлоо

Х.Батсайхан
3 цаг 26 минутын өмнө

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар хоёр улсын хооронд шууд нислэгээ сэргээхээр тохиролцжээ. Саналыг Нарендра Моди эхэлж гаргаж, Ши Жиньпин тэр даруйд нь дэмжсэн байна. 

Шууд нислэг хийж эхлэх хугацаа одоогоор тодорхойгүй ч Энэтхэгийн авиакомпаниуд, тухайлбал “IndiGo” аль болох хурдан ашиглана гэдгээ зарласан бол “Air India” мөн ижил төлөвлөгөөтэй багаагаа мэдэгджээ.

БНХАУ, Энэтхэг улсууд 2020 онд ковид цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор шууд нислэгээ цуцалж, дараа нь хилийн маргаан хурцадсантай холбоотойгоор эргүүлж сэргээгээгүй юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна