ХҮН намын дарга Т.Доржханд Ардчилсан намын даргаар сонгогдсон О.Цогтгэрэлд баяр хүргэжээ.
"Ардчилсан намын даргын сонгуульд намын гишүүдийнхээ итгэл, дэмжлэгийг хүлээн ялалт байгуулсан танд баяр хүргэе.
ХҮН нам нь парламентын тогтолцоог тууштай хамгаалж, ардчилсан чөлөөт зах зээлийг дэмжиж, хувь хүний эрх, эрх чөлөө, бүтээх эрх чөлөөг дээдлэн хамгаалдаг баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн хүчний хувьд бид улс орон, ард түмний язгуур эрх ашгийг намын эрх ашгаас ямагт дээгүүр тавьж хамтран зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна.
Ардчилсан Монгол Улсын тусгаар тогтнол, парламентын ардчиллыг бэхжүүлэх, олон намын тогтолцоог төлөвшүүлэх, хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баялаг бүтээх тэгш боломжийг нэмэгдүүлэх үзэл санаа, үйл хэрэгт нь улам их амжилтыг хүсье" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна