Пенжаб мужид сүүлийн 40 жил болоогүй үер болж байна

Zuv.mn
2 цаг 34 минутын өмнө

Пакистаны Пенжаб мужид үер болсонтой холбоотойгоор тус улсын эрх баригчид сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Мужийн нутаг дэвсгэрт их хэмжээний бороо орсноос үерийн гамшигт нэрвэгдсэн бөгөөд албаныхан “Сүүлийн 40 жилд болж байгаагүй үер” хэмээн тодотгож байгаа юм.

Улирлын салхи их устай бороо дагуулж, улмаар Рави, Сатледж, Ченаб голууд дээр баригдсан усан сангууд хальснаар 1400 гаруй тосгон үерт автаж, их хэмжээний газар тариалан сүйджээ.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.34
    3 минутын өмнө

    250 сая хүн амтай пакистаны хүн ам цөөрөөсэй.

    Хариулах