Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын удирдагчдын Дээд хэмжээний уулзалт Тяньжин хотоноо эхэллээ.
Хурлыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээж үг хэлсэн. Тэрбээр нээлтийн үгэндээ дэлхийн дэг жуомыг хадгалах, эв нэгдлийг бэхжүүлэхэд ШХАБ-ын үүрэг үлэмж бөгөөд үүнд гишүүн нэг бүрийн эдийн засгийн хүчин чадал, аюулгүй байдлыг бэхжүүлэх явдал чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Хурлаар ШХАБ-ын дэргэдэх Аюулгүй байдлын сорилт, заналхийлэлтэй тэмцэх бүх нийтийн төв, Хар тамхины эсрэг төвийг танилцуулна. Түүнчлэн Тяньжиний тунхаглал, 2035 он хүртэлх байгууллагын хөгжлийн стратегид гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна