СБД: 150 хүүхдийн ортой 248-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

С.Гандэлгэр
3 цаг 2 минутын өмнө

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 51 сургуульд 49850, 59 цэцэрлэгт 11 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. 

Энэ хичээлийн жилд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 дугаар хороонд байрлах 248-р цэцэрлэгт 6 бүлэг бүхий 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг барьж ашиглалтад орууллаа. Өргөтгөлийн барилга нь зоорьтой хоёр давхар бөгөөд заах арга зүй, зан заншлын төв, урлаг заал, бүлгийн болон багш нарын өрөө, гал тогоо зэрэг бусад хүүхдийн сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн тохижилтуудтай. Түүнээс гадна ашиглалттай дээвэр хэсэгт хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангасан хашлага бүхий тоглоомын талбай байгуулснаар хүүхдүүдийн салхилах, тоглох орчин нэмэгдэж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна