Засгийн газрын хуралдаанаар “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллыг түрээслүүлэх эрхийг хотын захиргаанд өгсөн. Тэгвэл энэ сарын 25-нд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Түрээсийн орон сууцад хамруулах шинэ журмыг батлах асуудлыг хэлэлцэж, тэргүүлэгчдийн хуралд өргөн барьжээ.
Энэ талаар "Засаг даргын дэргэдэх орон сууцны зөвлөл бүртгэлийг сугалаагаар юм уу, сонгон шалгаруулалтаар явуулах эсэхийг шийднэ. Шинэ журмаар сонгон шалгаруулалт хэлбэрээр явуулахад бүрэн боломжтой. Энэ журам тэргүүлэгчдийн хурлаар батлагдсаны дараагаар Хууль зүйн яамнаас хянадаг. Мөн “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг улсын комисс хараахан хүлээж аваагүй байна. Бид дутуу ажлаа гүйцээхээр ажиллаж байна. Хөгжлийн банкны хэлцлийн асуудал хараахан дуусаагүй байгаа зэргээс хамаарч, цахим бүртгэлийг албан ёсоор долдугаар сарын 22-нд эхлүүлэхээр төлөвлөөд байна." гэж Нийслэлийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Б.Сүхбаатар хэлжээ.
Түрээсийн орон сууцыг олгох гол шалгуур нь агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэж, нийслэл хотын харьяалалтай, амьдарч буй иргэд, дэд бүтэцгүй гэр хороололд амьдарч буй иргэд рүү чиглэсэн гол заалтуудыг тусгасан гэдгээ албаны эх сурвалж мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна