Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Монгол Улсын ОХУ-тай хиллэх Цагааннуурын боомт Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ирэх долоодугаар сарын 11, 13-15-ны өдөр, БНХАУ-тай хиллэх Даян боомт 11-15-ны өдөр амрахаар болсон талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс өнөөдөр мэдээллээ.
Анхааруулж хэлэхэд, Цагааннуурын боомт долдугаар сарын 12-ны өдөр хэвийн ажиллах аж.
Боомтуудын үйл ажиллагаа 16-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу хэвийн үргэлжилнэ.
Эх сурвалж: montsame.mn
|
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна