Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хайрцагтай нярай хүүхдийн цогцос байна гэх мэдээлэл энэ сарын 25-нд оройн 20.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн талаар эх сурвалж мэдээлжээ.
Тодруулбал, нярай нь Архангай аймагт оршин суух хаягтай 20 настай Э гэгчийн төрүүлсэн хүүхэд бөгөөд өвчний улмаас нас барсан гэжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар нярайд нэр өгөөгүй байсан бөгөөд энэ сарын 21-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэндэлсэн байна.
Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас тун удахгүй мэдээлэл хийхээр болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна