#Pray4Dulguun | “Шилдэг 4” хандивын тоглолт болно

2019/07/02

Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, 23 настай О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-ын Калифорнийн дэргэдэх их сургуулийн эмнэлэгт эмчлүүлж байгаа билээ. Түүнд  зориулсан хандивын аян үргэлжилж байгаа бөгөөд Монголын сагсан бөмбөгийн шилдэг багууд нэгдэн хандивын тоглолтод оролцоход бэлэн болжээ. Маргааш 18.00 цагт эхлэх тоглолтод “Хасын хүлгүүд”, “Тэнүүн Өлзий”, “Танан гарьд”, “Алтан дорнодын дайчид” багууд оролцох юм. Тоглолт энэ сарын 3, 4-нд "Спортын Төв Ордон"-д болно. Тасалбараас олсон бүх орлогыг О.Дөлгөөний эмчилгээнд зориулна гэдгээ тоглолтыг зохион байгуулагчид хэлж байна. 

Тасалбарын үнэ: 20 мянга, V.I.P- 50 мянга



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна