Монголын сонгодог хөгжмийн оройн дээд, хөгжмийн урлагт үнэлж баршгүй их хувь нэмэр оруулсан, Монголын ард түмний хүндэтгэлийг хүлээсэн, алдарт хөгжмийн зохиолчдод Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн их баяр наадмын өмнө төрийн дээд одон шагнал гардуулахаар болсон байна.
Тодруулбал, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чингис хаан одонт, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол өнөөдөр /2019.07.08/ Төрийн ордонд олгохоор болжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна