Дарханы замын засвартай холбоотойгоор авто болон төмөр замаар зорчих МАРШРУТ

2019/07/18

Дарханы чиглэлийн 204.11км зам засварын шинчлэлтэй холбогдуулан Архангай, Дархан Эрдэнэтийн салдаг уулзвараас-361 дүгээр гарам хүртэлх замыг энэ сарын 15-наас арваннэгдүгээр сарын 1-н хүртэл хаагаад байгаа.

 

 

 

Энэ хугацаанд Эрдэнэт, Булган, Хөвсгөл, Дархан, Сэлэнгээс ирж байгаа болон тус чиглэлд явж байгаа тээврийн хэрэгсэлүүд Эмээлт, Хүй долоон худгийн замаар хөдөлгөөнд оролцох болсныг ТЦА-аас мэдээлсэн.

Газрын зураг дээр үзүүлбэл/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/



 



Авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хаасан тул Улаанбаатар хот доторх буюу Баруун зүгт иргэд зорчихдоо
5-н шар Толгойт - Орбит - Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384 дүгээр км ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.

Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Баруун аймгууд руу явдаг замаар салж, Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

Газрын зураг дээр үзүүлбэл/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/


 



Мөн зам засвартай байгаа үед дээр дурдсан чиглэлд вагоноор зорчих боломжтой. УБ-Дархан-УБ чиглэлийн зорчигчийн вагон өдөр бүрийн 10:45, 17:45, 20:35 цагт аялалд гардаг.

Тасалбарын нөөц, үнэ, онлайн захиалгын талаар мэдээллийг 1900-1949/Төмөр замын лавлах утас/ дугаараас лавлах боломжтой юм байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна