InsideEV сайт энэ оны эхний хагаст АНУ-д хамгийн их борлуулалттай байсан 10 цахилгаан машиныг нэрлэжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ оны байдлаар дэлхий даяар 220 загварын цахилгаан машин болон цахилгаанаар цэнэглэгддэг хайбрид машин борлуулагдсан байна. Цахилгаан машины хамгийн том зах зээлд Хятад улс тооцогддог бөгөөд өнгөрсөн оны мэдээллээр цахилгаан хөдөлгүүртэй автомашины дэлхийн нийт борлуулалтын 56 хувь нь энэ улсад ноогдож байжээ.
АНУ-ын тухайд цахилгаан машин болон цахилгаанаар цэнэглэгддэг хайбрид машины борлуулалт 79 хувиар өссөн бол Европ дахь өсөлтийн хэмнэл жигд байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байна.
Smart EQ fortwo
1998 онд анх танилцуулсан, Daimler AG компанийн салбар Смартын гаргаж, борлуулдаг 2 суудалтай, хот дотор явахад зориулагдсан энэ машин хамгийн борлуулалттай машинд тооцогдсон байна.
Зургаадугаар сар хүртэл АНУ-д 496 ширхэг худалдаалагджээ.
Jaguar I-Pace
Британийн Jaguar Land Rover автомаашины компанийн гаргадаг Jaguar I-Pace машиныг анх 2018 оны гуравдугаар сард нийтэд танилцуулан, харин мөн оны хоёрдугаар хагасаас нийлүүлж эхэлжээ. Энэ нь Европын автомашин үйлдвэрлэгчээс гарсан премиум классын анхны туулах чадвар сайтай машин бөгөөд анхны жилдээ л олон улсын 62 шагнал хүртэн хамгийн нэр хүндтэй хүлгүүдийн нэг болсон байна.
Зургаадугаар сар хүртэл АНУ-д 1309 ширхэг худалдаалагджээ
Audi e-tron
2015 онд Франкфуртын автосалон дээр концепт-кар байдлаар танилцуулсан Audi e-tron нь бүрэн цахилгаан, дундаж оврын машин юм. Энэ машин 95кВт цаг аккумлятор зайгаар тэжээгддэг бөгөөд энэ зай нь 150кВт хүчин чадалтай түргэн үйлчилгээт цэнэглэгч ашиглавал 30 минутын дотор 80 хувийн цэнэг авдаг байна. Гэртээ цэнэглэхэд зориулсан 11 кВт стандарт цэнэглэгч төхөөрөмж байдаг, энэ цэнэглэгчээр 8.5 цаг цэнэглэдэг аж.
Зургаадугаар сар хүртэл АНУ-д 1835 ширхэг худалдаалагджээ
Volkswagen e-Golf
Энэ машины аккумлятор зайг 7 цаг хүртэлх хугацаагаар цэнэглэдэг. Харин сүүлийн жилүүдэд гарсан цахилгаан машин цэнэглэх тусгай станцуудын ачаар ердөө 1 цагийн дотор цэнэглэх боломжтой болжээ. 4.2 секундэд 60 км/цагийн хурд авдаг бөгөөд дээд хурд нь 140км / цаг юм.
Зургаадугаар сар хүртэл АНУ-д 1893 ширхэг худалдаалагджээ
BMW i3
2013 оноос эхлэн үйлдвэрлэгдсэн энэ машины зайг жил ирэх тусам сайжруулсаар, одоо нэг цэнэглэлтээр 300 километр зам туулах боломжтой болжээ. Тиймдээ ч хэрэглэгчдийн сонирхлыг ихэд татан борлуулалт нэмэгдсэн байна.
Зургаадугаар сар хүртэл АНУ-д 2207 ширхэг худалдаалагджээ
Nissan Leaf
Японы Ниссан концерны энэхүү цахилгаан машиныг анх 2009 онд Токиогийн олон улсын авто салон дээр танилцуулан, улмар 2010 оны хавраас үйлдвэрлэж эхлэсэн юм. Эхэн үеийн машинуудын зайг удаан цэнэглэдэг мөн нэг цэнэглэлтээрээ бага зай туулдаг дутагдалтай байсан бол сүүлийн үеийн загварууд нь нэг цэнэглэлтээр 200 орчим км туулдаг болсон байна.
Зургаадугаар сар хүртэл АНУ-д 6008 ширхэг худалдаалагджээ
T Tesla Model S
Америкийн Тесла компанийн таван хаалгатай энэхүү цахилгаан машиныг 2009 онд анх Франкфуртын автосалон дээр танилцуулж байв. Харин 2012 оны зургаадугаар сараас АНУ руу нийлүүлсэн байна.
Зургаадугаар сар хүртэл АНУ-д 7225 ширхэг худалдаалагджээ
Chevrolet Bolt EV
General Motors компани LG Corporation болон Солонгосын GM студитай хамтран бүтээсэн энэхүү бүрэн цахилгаан машин 2017 онд Opel Ampera-енэрээр Европын зах зээлд гарч байв.
Зах зээлд гарсан даруйдаа олны анхаарлыг татсан бөгөөд “2017 оны машин”, “2017 оны ногоон машин”, “2017 оны худалдан авахад зориулагдсан шилдэг автомашин”, “Хойд Америкийн 2017 оны машин” гэсэн олон шагналыг хүртэж байлаа.
Зургаадугаар сар хүртэл АНУ-д 8281 ширхэг худалдаалагджээ
Tesla Model X
Тесла компанийн энэ загварын машиныг анх 2012 оны хоёрдугаар сард Лос-Анжелес хотноо танилцуулж, 2015 оны есдүгээр сарын 29-нөөс нийлүүлэлтийг эхлүүлсэн байна.
Дунджаар 140 мянга орчим ам долларын үнэтэй энэ машин зургаадугаар сар хүртэл АНУ-д 9000 ширхэг худалдаалагджээ
Tesla Model 3
Тесла компанийн таван суудалт цахилгаан седан 2016 оны гуравдугаар сарын 31-ний өдөр анх танилцуулагдаж байв. Tesla Model S болон Tesla Model Х загваруудад ашиглагдснаас өөр шинэ платформ дээр боловсруулагдсан энэ машин бусдаасаа хамгийн хүртээмжтэй буюу 40 гаруй мянган ам.доллараар худалдаалагддаг тул хамгийн их борлуулалттай машин болжээ.
Зургаадугаар сар хүртэл АНУ-д 67650 ширхэг худалдаалагдсан байна.
Эх сурвалж: shuud.mn
|
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна