УИХ-ын гишүүн, "М-Си-Эс" группийн хувь нийлүүлэгч Л.Элдэв-Очир, Тагнуулын Ерөнхий Газрын Дарга асан, генерал Б.Хурц нар худ ураг болцгоожээ.
Тодруулбал тэдний хүүхдүүд буюу Хурцын Тайван, Элдэв-Очирын Золзаяа нар 2019 оны 07 сарын 21-нд хуримаа хийсэн байна.
Тэдний хурим “М-Си-Эс” группийн эзэмшлийн “Скай ресорт”-д болсон бөгөөд “М-Си-Эс” группийн Дэд Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, жүжигчин Э.Ууганбаяр, "On and Off" продакшны продюссер Т.Нансалмаа нар хөтөлсөн гэнэ.
Тэгвэл Б.Хурц, Л.Элдэв-Очир нарын хүүхдүүдийн хуриманд уригдсан зочдын бичлэг фэйсбүүк сүлжээнд задарлаа. Тодруулбал, Б.Хурц, Л.Элдэв-Очир нарын худ ураг барилдах ёслолд олны танил бизнесмэнүүдээс гадна УИХ-ын 17 гишүүн хүрэлцэн очиж баяр хүргэж, хундага тулгасан тухай бичлэг ил болсон байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна