Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Алтны магнат” Ц.Мянганбаярын толгой дээр аянга буулгалаа

2019/08/21
Алтны магнат гэгддэг Ц.Мянганбаярын уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрээр цуцалсан байна. Тодруулбал, Арын сайхан хангайг 10 жил хууль бусаар ухаж "БУЛШНЫ НҮХ" болгосон Ц.Мянганбаярын "Монгол газар" болон түүнийг өнгөлөн далдлах ах дүүсийнх нь компаниудын "БҮХ" тусгай зөвшөөрлүүдийг Засгийн газрын хуралдаанаар цуцалжээ.  Үүний ард 8 УИХ-ын гишүүн хамааралтай гэх (АН,МАН).

Архангайн цуцлагдсан 13 тусгай зөвшөөрөлтэй газрууд:

Өлзийт тээл - 2422 га
Өлийн гол - 373 га
Шийртийн салаа - 173 га
Өлийн голын адаг - 539 га
Бодонтын ам - 739 га
Гүүтийн ам - 114 га
Харгуйтын ам - 323 га
Өлзийт тээл 2 - 1652 га
Улаан чулуут - 144 га
Ястын гол - 366 га
Ар чулуут 1 - 141 га
Өлийн гол 1 - 1417 га
Гүүтийн амны адаг - 49 га

Тэд эдгээр газруудыг 2040 он хүртэл эзэмших эрх авсан байсан бөгөөд төр Ц.Мянганбаяраас байгалийн бүх хохирлоо нэхэж шүүхэд өгөх болсноо мэдэгдээд байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна