"Аюулгүйн зөвлөлөөс дахиад таван шүүгчийг ШЕЗ-д шилжүүлжээ” гэх мэдээлэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.
Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-өөс Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд хэн нэгэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зөвлөмж ирүүлээгүй. УИХ-ын нэр бүхий таван гишүүн өнгөрсөн зургадугаар сарын 27-ны өдөр ҮАБЗ-д шаардлага хүргүүлсэн талаараа Хэвлэлийн бага хурал зохион байгуулж мэдээлсэн. Энэ шаардлагын дагуу ҮАБЗ-өөс ямар нэгэн шийдвэр гаргаагүй, Шүүхийн ерөнхий зөвлөлд зөвлөмж ирүүлээгүй байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл бичигдээгүй байна