Монголын нийгэмд тулгамдаж байгаа асуудлын нэгд цаг үеээ даган хувьсаж буй нийгмийн сэтгэл зүйн өөрчлөлт багтана. Өнөөдөр иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ашиглах замаар олон нийтийг мэдээллээр хангаж, тэдний дэмжлэг туслалцааг авч, буруутай этгээдийн алдаа дутагдлыг засаж, арилгах зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийг засан залруулах оролдлогыг хийцгээж буй.
Гэхдээ энэхүү эрх чөлөөг ашиглан агуу ихийн дон хэмээх сэтгэцийн эмгэгтэй хүмүүс нийгэмд муу үлгэр үзүүлэх, буруу жишиг тогтоох үйл ажиллагаа явуулдаг болохыг сэтгэл судлаачид, сэтгэцийн эрүүл мэндийн салбарынхан үгүйсгэдэггүй аж.
Өөрсдийгөө олны танил, алдартай нэгэн, өөрөөс нь мундаг, өөрөөс нь илүү хүн үгүй хэмээн хэт их итгэсэн хүмүүс нийгэмд байдаг. Мөн өөрийгөө “Шекспир”, “Наполеон”, “Бурхан” гэж боддог хүмүүсийн тухай түүхийг бид олон ч удаа сонсож, үзэж харж байсан билээ.
Агуу ихийн дон гэгч энэ эмгэг тааварлахын аргагүй хүнд ч илрэх нь байдаг гэнэ. Сэтгэцийн энэ эмгэгийн илрэх шинж нь юу вэ, хэрхэн оношлох вэ? Агуу ихийн дон үүсэх шинжийг мэдсэнээр эмч, мэргэжилтнүүдэд хандах ёстой юу гэдгээ тогтоох боломжтой юм.
Агуу ихийн дон: Энэ бол хүний биеэ авч явах байдал өөрчлөж, чухал хүн байх хүслээр илэрдэг сэтгэцийн нэгэн төрлийн эмгэг юм. Энэ өвчний гол шинж тэмдэг нь өөрийнхөө хүч, баялаг, боломжид итгэх бөгөөд харамсалтай нь энэ нь бодит байдалтай нь нийцэхгүй явдал байдаг.
Ийм төрлийн хүн чухам өөрөө ямар хүн болох, эргэн тойронд нь юу болоод байгааг ойлгодоггүй. Өөрийнхөө бодсон бие хүндээ гүн итгэж, хэл яриа нь логикгүй болдог байна. Тиймээс түүнийг мэргэжлийн сэтгэл зүйчид ч илрүүлэхэд хэцүү.
Үндсэн шинж тэмдэг: Агуу ихийн дон өвчний хурцаас шалтгаалан их, бага янз бүрээр илэрч болно. Үүнээс бол нэг хүний шинж тэмдэг илрээд алга болох ч боломжтой гэсэн үг. Гэхдээ дараах шинжүүд илэрдэг.
Үүсэх шалтгаан: Агуу ихийн дон эцэг эхээс хүүхдэд дамжиж болно. Мөн хүмүүжлээр бий болдог зүйл. Ийм хүмүүс өөрийгөө хэт дээгүүр үнэлж, амьдралынхаа туршид агуу их төлөвлөгөө зохиож байдаг.
Энэ өвчний үед сэтгэл санаа байнга өөрчлөгдөх, сэтгэн бодох чадвар алдагдах, хий юм үзэх, дон шүглэх зэрэг шинж илэрч болно. Агуу ихийн дон түүнчлэн тархины гавлын гэмтэл, эсвэл стрессийн хүчин зүйлсээс болж үүсч мэднэ.
Архи, мансууруулах бодис ч агуу ихийн дон нэмэгдэхэд нөлөөлдөг. Учир нь тархины эсийг гэмтээдэг байна. Хөгшчүүдийн зөнөгрөл, тэмбүүнээс болж тархи гэмтэх нь мөн л мэдрэлийн системд хор учруулдаг таагүй хүчин зүйлсийн нэг юм.
Эмчилгээ: Агуу ихийн дон өвчнийг тусад нь эмчилдэггүй, шалтгаан болсон ерөнхий өвчлөлөөр нь засал хийдэг. Үүний тулд сэтгэл засалч, сэтгэлзүйчид ярилцлага, уулзалт хийх, шалгах замаар оношилно.
Онош тогтоогдсоны дараа сэтгэл зүйн болон эмийн эмчилгээ хийнэ.
Эх сурвалж: wikigrowth.ru
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна