Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Д.Эрдэнэсувд олны анхаарал татсан томоохон хэргүүдийн шийдвэрлэлтийн талаар хэвлэлд мэдээлэл өглөө.
Тэрээр, “Прокурорын байгууллагаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн үед олны анхаарал татсан хэргүүдийг шалган шийдвэрлэж дууссан. Тухайлбал, 60 тэрбумын гэх тодотголтой хэрэгт прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нь шилжүүлсэн. Төрийн алба хашиж байсан хүн бусдыг хүчиндсэн, хүчиндэхийг завдсан хэргийг мөн шүүхэд шилжүүллээ. Түүнчлэн Төрийн банк болон Барилга хот байгуулалтын яамны удирдах албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар 20 тэрбумын зээл олгосон болон 14.9 тэрбум төгрөгөөр хууль тогтоомж зөрчин худалдан авах ажиллагаа явуулсан. ЖДҮХС-тай холбоотой хэргийг харьяалах шүүхэд шилжүүлээд байна” хэмээн ярьлаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна