Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ч.Алтанхуягийг өнгөрсөн шөнө АТГ-аас цагдан хорьжээ. Түүнийг Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
2017 оноос Эрүүл мэндийн даатгалын газрын даргаар ажиллаж буй тэрбээр өмнө нь Нийгмийн даатгалын ерөнхий газарт удирдах албан тушаал хашиж явсан байдаг.
Мөн УИХ-ын дарга С.Төмөр-Очирын туслахаар ажиллаж байсан юм байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна