Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1462.82 га талбай бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 5 сая төгрөгөөр худалдан авч, улмаар “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд 1 сая төгрөгөөр зарсан тухай мэдээлэл өнгөрсөн хугацаанд ил болсон билээ.
Тодруулбал, Ж.Эрдэнэбат нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Улаан сайр 2” нэртэй талбайг 2017.12.21-ний өдөр “Элбэг орд” ХХК-иас өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх-илч” ХХК-ийнхаа нэр дээр 5 сая төгрөгөөр худалдан авчээ. Улмаар хямдхан авсан тусгай зөвшөөрлөө зургаан сарын дараа буюу 2018.07.03-ны өдөр “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд ердөө 1 сая төгрөгөөр зарсан байдаг аж.
Х.Бат-Эрдэнэ нь уг арилжаанд оролцохоосоо сарын өмнө “Бэст ланд майнинг” ХХК шинээр үүсгэн байгуулж уг лицензийг шилжүүлэн авсан хардлага дагуулдаг.
Тэгвэл хуулийн байгууллага Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон Х.Бат-Эрдэнийн хооронд явагдсан дээрх лицензийн наймааны мөрөөр орж, шалгалт явуулж эхэлсэн бололтой.
Энэ талаар зарим цахим сайтуудад, “УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад хэрэг бүртгэл үүсгэн шалгаж эхэлсэн, мөрдөн байцаалтын явцад түүнийг мөнгө угаасан байж болзошгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн” талаар мэдээлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна