ЭМНДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг, мэргэжилтэн н.Баярхүү нарыг энэ сарын 09-10-нд шилжих шөнө АТГ-аас баривчилж хориод 48 цагийн дараа шүүхийн шийдвэрээр сулласан. Тодруулбал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин тэдэнд Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байв.
Гэтэл прокурор эсэргүүцэл бичсэнээр шүүх хурал дахин хуралдаж Ч.Алтанхуяг, Баярхүү нарыг энэ сарын 13-нд буюу баасан гаригт нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаж, 461-р хорих анги руу авч явсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна