Эрүүгийн цагдаагийн газраас "Эрэл групп"-ын Ерөнхий захирал Б.Эрдэнэбатад залилан, луйвар болон мөнгө угаалтын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт гаргасан байна. Улмаар Прокурор үндэслэлтэй гэж үзсэн тул өнгөрсөн долоо хоногт Б.Эрдэнэбатад яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан гэнэ.
Б.Эрдэнэбат нь цагдаагийнхантай зүй бус харьцаж улс төрийн болон прокурорын өндөр албан тушаалтнуудын нэр барин тэр дарга энэ дарга “удахгүй намайг цагаатгана, суллана, хэрэгсэхгүй болгоно” гэх зэргээр аашилж байсан тухай мэдээллийн сайдуудад мөн бичигджээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна