Монголын Үндэсний бөхийн холбоо олон жилийн турш хагарал хуваагдалтай явж ирсэн. Харин энэ байдалд цэг тавьж байгаагаа тус холбооны тэргүүн Л.Чинбат цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.
Тэрбээр “Үндэсний бөхийн олон жилийн талцал хуваагдалд цэг тавьлаа. Цаашид үндэсний бөхийг зангидаж явна гэж итгэж дархан аварга Б.Бат-Эрдэнэд МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээлгэж өглөө. Та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!” гэжээ.
Ингэснээр дархан аварга Б.Бат-Эрдэнэ тус холбооны албан ёсны тэргүүн болж, МҮБХ нэг удирдлагын дор нэгдмэл байдлаар үйл ажиллагаагаа явуулах боложмтой болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна