Боловсролын сайдад Л.Энх-Амгалан дэмжигджээ

2021/01/29

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд 11 цагт хуралдаж шинэ танхимын гишүүдийг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулахаар болсон билээ. Шинэ Засгийн газарт орж ажиллах сайдуудын нэрс эхнээсээ тодорлоо. Үүнд,

  • Шадар сайд - УИХ-ын гишүүн С.Амарсайхан
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ц.Нямдорж
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Уртнасан
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд - Х.Нямбаатар
  • Сангийн сайд - УИХ-ын гишүүн Б.Жавхлан
  • Гадаад харилцааны сайд - Б.Батцэцэг
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - А.Ариунзаяа
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд - Л.Энх-Амгалан
  • Барилга хот байгуулалтын сайд - Б.Мөнхбаатар
  • Батлан хамгаалах яам - Г.Сайханбаяр
  • Зам тээврийн хөгжлийн сайд - Л.Халтар
  • Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд - Г.Ёндон
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - З.Мэндсайхан
  • Эрчим хүчний сайд - Н.Тавинбэх
  • Соёлын сайд - Ч.Номин
  • Эрүүл мэндийн сайд - С.Энхболд нар томилогдож ажиллахаар боллоо. 

Боловсролын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нь Хөвсгөл аймгийн иргэдийн олонхийн саналаар 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж бусад нэр дэвшигчдээс өндөр хувийн саналаар тэргүүлж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 

Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Үнэт цаасны тухай, ойн тухай зэрэг хуулиудын ажлын хэсэгт ажиллан батлуулав. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Малчдын тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай, Нэмүү өртгийн албан татварыг 1 хувь болгох тухай, Хамтын тэтгэврийн тухай зэрэг хуулиудыг нэр бүхий гишүүдийн хамт санаачлан УИХ-д өргөн барьжээ.Тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө Булган-Хөвсгөлийн цахилгаан дамжуулах шугамын хөрөнгийг компаниасаа гаргуулж, ажлыг гүйцэтгүүлснээр Хөвсгөл аймгийн бүх сум эрчим хүчинд холбогджээ. Мөн Хөвсгөл аймгийг нийслэл хоттой холбох хатуу хучилттай авто замын ажлыг Мөрөн сумаас угтуулан тавих ажлыг санаачлан эхлүүлснээр замын ажлын явц хурдасч олон жижиг компаниуд хурдан хугацаанд хэсэгчлэн хийх шийдэл гарав. Өдгөө Хөвсгөл аймгийн Мөрөн сум нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогджээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Шинэ мөрөн”, “Цахим-Хөвсгөл” хөтөлбөрүүдийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж эхлэв. Шинэ мөрөн хөтөлбөрийн орон сууцны хорооллын эхний ээлжийн орон сууцны барилгын ажил 2015 онд хийгдэхээр төлөвлөгджээ. “Цахим-Хөвсгөл” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн бүх сум шилэн кабельд холбогдож, гар утасны сүлжээтэй болсон бол 2014 онд Хөвсгөл аймгийн хөдөөгийн 88 багт гар утасны үүрэн холбооны сүлжээнд бүрэн хамрагдсан байна.

Ажлын түүх: 1992 он. Л.Энх-Амгалан Санктпетербургийн Их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгсөж ирээд МОНЦАМЭ, ИЛ ТОВЧОО сонинуудад ажиллаж байсан. Дээрх сонинуудын хариуцлагатай нарийн бичгийн даргын ажлыг хийхийн зэрэгцээ эрэн сухвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр нийтлэлүүд бичиж байлаа. Ил Товчоо сонины эрхлэгч СГЗ Г.Акимийг сэтгүүл зүйн багшаа хэмээн хүндэтгэж явдаг. 1995 он АНУ–ын Дакотагийн Их сургуульд суралцах боломж олдов. Энэ нь Л.Энх-Амгалангийн өөрийн орны дөнгөж эхэлж буй ардчилал, зах зээлийн нийгмийн байдлыг өндөр хөгжилтэй орны хэрэгжүүлж байгаа бодлого, иргэдийн амьдралын хэв маягтай харьцуулах боломж олгосон нь хувийн хэвшлийг сонгоход нөлөөлжээ.

АНУ-ын Дакотагийн Их Сургуулийг төгсөж ирээд Монголын хэвлэлийн анхны компани Интерпрессийг үүсгэн байгууулав. 1995-1996 "Интерпресс" ХХК-ын ерөнхий захирал, 1996 – 2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.



Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.194.74
    2021/01/31

    Бүх төрлийн хичээлийг Англи хэл дээр заана ч гэх шиг сонин бодлого явагдаад байгааг анхаараарай. Монгол хүн монголоороо л байвал яасан юм бэ. Хүүхэд залуу үеэр тоголдогоо больмоор юм аа.

    Хариулах
  • 150.129.143.76
    2021/01/31

    За ингээд Монголын боловсрол үндэсний гэдэг утгаа алдаад Кембридж гээчид шилжиж ядуу төсөвтэй улс баахан гадаад багш авчирч бид татварын мөнгөө тэдэнд зориулах юм байна. Хувийн хэдэн сургуулийг хөгжүүлж жирийн олны хүүхэд толгойтой мундаг байлаач сурч боловсрох эрх нь баячуудын эрхийн балай нөхдүүдийн золионд

    Хариулах
  • 64.119.21.39
    2021/01/30

    амжилт хүсье , боловсролын салбарыг тулхтай хүн удирдах болсонд баяртай байна

    Хариулах
  • 66.181.160.35
    2021/01/29

    29 r cyrguilin ng zahiral galzuu emegteig zailuulj ugch tycalan uu ter ajilin bairnii darmt mash uheer gargj bn bc oir dotnihoo humuuctei niilj ajilchidg huun tuun zailuullana gj bg shahlt darmt uzyylj

    Хариулах
  • 66.181.160.110
    2021/01/29

    нутгийн дүүдээ амжилт хүсье боловсрол уналтанд орсон харин ньзөв хүн сонгодлоо

    Хариулах
  • 106.101.64.37
    2021/01/29

    Энх Амгалан юм хэзээ юм хийдэг байсан юм бэ Хөвсгөлөөс өчнөөн олон жил сонгогдсон юу ч хийгээгүй

    Хариулах
    • 103.57.93.64
      2021/01/29

      Бууны нохой минь хол очиж хуцаарай нутгаас нэг сайдтай болсон буруу юу хийсэн юмтай хэл үгтэй хүн шүү

  • 103.212.117.160
    2021/01/29

    Amjilt

    Хариулах
  • 202.131.243.186
    2021/01/29

    маш зөв хүн сонгогджээ Баяр хүргэе

    Хариулах
  • 66.181.176.31
    2021/01/29

    Үнэн бол энд Д.Сарангэрэл илүүдэж байна

    Хариулах
  • 202.9.40.93
    2021/01/29

    Жинхэнэ рио тинтогийн хүн шдээ наад энхамгалан чинь энэ бүтэхгүй

    Хариулах
  • 202.9.46.178
    2021/01/29

    Ouyn-Erdene saidaa Eruul mendin saidaa Ard tumni huselteer tabichih.Busdig ni uuruu shiid!!!!!!!!!

    Хариулах
  • 202.9.46.178
    2021/01/29

    Ene arai ugui bailgui dee.Ard tumen ,eruul mendin salbarinhan chin Munhsaihan saidig butsaaj tabihig husej bhad yun Delgermaa be?

    Хариулах
  • 139.5.218.123
    2021/01/29

    Demjij baina

    Хариулах
  • 122.201.24.177
    2021/01/29

    Боловсролын салбарт ажиллаж байсан хүний хувьд энэ салбар уналтанд орсонд харамсаж байгаа . Оюутан сурагчдын мэдлэг ёс суртахуун угалтанд орсон маш их зүйл хийх шаардлагатай Дэмжиж бн . МАН гайгүй залуучуудын нэг гэж үнэлдэг

    Хариулах
  • 45.117.32.4
    2021/01/29

    За амжилт хүсье

    Хариулах