НДШ-ийг хоёр хувиар нэмснийг МҮЭХ-оос эсэргүүцэж "Цахим тэмцэл" эхлүүллээ

С.Гандэлгэр
2021/02/17

МҮЭ-ийн холбооноос УИХ-д хандан Ковид 19 цар тахлын улмаас иргэд хөдөлмөрчдийн дунд ажилгүйдэл, ядуурал эрс нэмэгдэж эдгээрээс үүдэлтэй орлогын хомсдол гүнзгийрч байгаатай холбогдуулан НДШ-ийг энэ оны эхнээс хоёр хувиар нэмэгдүүлсэн хуулийн \2017 оны\ үйлчлэлийг Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг хийх хүртлэх хугацаанд бүх салбар, аж ахуйн нэгж, байгууллага, ажилтнуудыг ямар нэгэн ялгаварлалгүйгээр хамруулан хойшлуулах шаардлагыг тавьсан.

Энэхүү шаардлагын хариуг нэхсэн тэмцлийн үйл ажиллагаа улс орон даяар бүх салбарыг хамран үргэлжилж хөл хорионы онцгой нөхцөл байдлын улмаас цахим акци хэлбэрт шилжээд байна.
Үйлдвэрчний эвлэлүүдийн дээрх шаардлага, саналыг ажил олгогчид, ажилтнуудын аль аль тал нь дэмжиж байгаагаараа онцлогоос гадна бүх нийтийн шинжтэй байгаа нь уг асуудлыг УИХ-аас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хууль эрх зүйн хүрээнд цогцоор нь яаралтай авч үзэхийг зүй ёсоор шаардаж байна.
Иймд хуулиар олгогдсон эрхийн дагуу иргэд хөдөлмөрчид, ҮЭ-ийн гишүүдээ төлөөлөн хүргүүлсэн МҮЭ-үүдийн мэдэгдлийн хариуг албан ёсоор ирүүлж, хамтран ажиллахыг УИХ-д хандан дахин мэдэгдье.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.22.219
    2021/02/19

    Нэмээд хэрэггүйшдээ өмнөх мөнгө ө алдчихдаг биздээ.

    Хариулах