Төрийн албанд тэнцэхгүй ДЭД САЙД Б.МӨНХЖИН

2021/03/04

Монгол төрийн босго гэдэг өндөр байх ёстой. Гэтэл шагнал, мөнгөний, бүр  цаашлаад нам дагасан цүнх баригч залуусыг эрхлүүлдэг газар болоод байгаа нь нууц биш. Үүний тод жишээ бол ГХЯ-ны дэд сайд Б.Мөнхжин. Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатарын туслахаас эхлээд МАН-ын гадаад харилцааны хэлстийн даргаар ажиллаж байсан энэ залуу нэг л өдөр дэд сайдын суудалд сууж, эрх мэдлийн оргилд хүрсэн байдаг юм. Төрийн албаны туршлага муутай, дээр нь үзсэн туулсан багатай залуухан дэд сайд дипломат албыг хувийн компани шигээ удирдах гэж санаархаж байгаа аж.  

Тэрбээр саяхан болсон шинэ засгийн газарт сайд болно гэж зүтгээд унасан бөгөөөд тэр уураа яамныхаа төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяртаа гаргаж, цахим сүлжээнд завсаргүй муулж суугаа гэнэ.   Дэд сайд Б.Мөнхжин нь  өөрийгөө хэт өндөрт өргөдөг нэгэн бөгөөд “Би Ерөнхий сайдын хүн байна” хэмээн даналзаж, тааралдсан болгоныг зандчиж, Улаанбаатарт суугаа гадны дипломатуудыг ч загнаж, мэргэжлийн дипломатуудын нүдийг орой дээр нь гаргах болжээ. 

 Өөрийгөө Монголын гадаад бодлогыг тодорхойлж байна, би дараагийн Гадаад харилцааны сайд хэмээн найзууддаа сайрхан ярих болсон тэрээр гадаад харилцааны туршлага байтугай гадаад хэлний мэдлэг ч маруухан багын найз Ж.Энхсайханыгаа Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдын албан тушаалд хууль бусаар шууд томилсон байна

Хил хамгаалах ерөнхий газар, Барилгын хөгжлийн төвд ажиллаж байсан гэх ядруухан намтартай, чадруухан боловсролтой Ж.Энхсайхан гэх энэ залуу гадаад яамны хамгийн өндөр дипломат албан тушаалд томилогдсоноосоо хойш хийх ажилгүй Дэд сайд найзынхаа нэр дээр ирсэн урилгуудыг барин хүлээн авалт хэссэн шиг, зүгээрийг хийж суугаа аж. 

Түүнийг чухам ямар ажил хийдгийг тус яаманд ажилладаг хэн ч мэддэггүй байна. Уг нь Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд гэх энэхүү албан тушаал нь дипломат албаны дээд албан тушаал, цэргийн цолоор бол генерал цолтой дүйцэх албан тушаал бөгөөд уг албан тушаалд тус албанд олон жил үр бүтээлтэй ажилласан, гадаад улсад олон Элчин сайдаар томилогдсон мэргэжлийн дипломатуудыг тодорхой асуудал хариуцуулан тодорхой хугацаанд л томилдог албан тушаал юм байна. 

Энэ мэтээр дураараа авирлаж байгаа түүнийг дипломат албанд орохдоо Гадаад харилцааны сайд С.Оюуны туслахаар шалгалтгүй орж, гадаад улсад авсан томилолтынхоо үед Элчин сайдтайгаа муудалцаж, ажил хийдэггүй байсан, томилолтын хугацаагаа дуусгалгүй зугтан ирж, туслахаар нь ажиллаж байсан Д.Цогтбаатарынхаа татаасаар эргэн Гадаад яаманд ажиллах болсон зэргийг учир мэдэх хүмүүс нь толгой сэгсрэн ярьж байгаа гэнэ. 

 Хариуцлагатай албанд томилогдсон Б.Мөнхжин дипломат албыг найз нөхөд, төрлийн алба болгохын оронд Засгийн газрын гадаад харилцаанд онцгой анхаарч, Ковид-19 вирусын эсрэг вакцины асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдыг дурын нэгнийг томилж хувийн эрх ашгаа дээгүүрт тавих хэм хэмжний л сэтгэлтэй хүн аж. Энэ мэт төрд тэнцэхгүй “хүүхэд”-үүдийг цагаас нь эрт төрийн жороо атгуулмааргүй байна гэдгийг ахмад дипломатчид хэлж байна.

 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.254
    2021/03/05

    Munkhjin ch ongiroo sagsuu hudal nuhurduu

    Хариулах
  • 103.26.195.61
    2021/03/05

    Захиалгат бичвэр байна. С.Шинээ бичигч талхныхаа мөнгийг олсон бололтой . Лангууны авгай нарын яриа ,хов жив шиг л юм бичиж

    Хариулах
  • 66.181.190.165
    2021/03/04

    яана даа энэ төрийн алба заваан улс төр дэмийрхээрээ ийм гутамшигт хүрдгийн жишээ ес нь тэр потенциаль маруухандаа!!!!!

    Хариулах