Израиль улс өнгөрсөн пүрэвээс баасан гарагт шилжих шөнө Ираныг агаараас довтолсны дараа Иран улс хариу арга хэмжээ болгон 150 гаруй дроныг Израиль руу хөөргөсөн талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл уг довтолгооны улмаас Израильд 41 хүн гэмтэж шархадсан талаар Ynet.агентлаг мэдээллээ. Тэдний хоёрынх нь биеийн байдал маш хүнд, тогтворгүй байгаа бол хоёрынх нь биеийн байдал хүнд, бусад нь дунд зэрэг болон хөнгөн шархтай байгаа аж.
Харин Израилийн хийсэн эхний довтолгоогоор Иранд 78 хүн амиа алдаж, 320 гаруй хүн гэмтэж шархадсан талаар Аль Жазира агентлаг мэдээлсэн юм.
Ираны тал Израилийн үйлдлийг “Дайн зарласантай адил хэрэг” хэмээн тодорхойлж, ард нь АНУ байгаа гэж хардаж байгаагаа ил тод илэрхийлсэн. АНУ үүний хариуд Ираныг цөмийн зэвсэг хөгжүүлж байгаад буруутгаж, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн бол Ираны хариуд нь “Хэзээ ч цөмийн зэвсэгтэй болох талаар бодож байгаагүй” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна