ОХУ-ын эрх баригчид Украины довтолгооны уршгийг нийтэд мэдээлсэн иргэн, хуулийн этгээдийг шийтгэнэ

Х.Батсайхан
5 цаг 12 минутын өмнө

Украины дроны довтолгооны бай болж буй ОХУ-ын зарим мужийн эрх баригчид довтолгооны хор уршгийн талаар олон нийтэд мэдээлбэл хуулийн хариуцлага хүлээлгэх шийдвэригарган хэрэгжүүлж эхэлжээ.

Украины дроны довтолгоонд илүүтэй өртөж буй Астрахань, Владимир, Волгоград, Ивановск, Курск, Ленинград, Тверь, Калуга, Тула, Адыгейн БНУ, Халимаг БНУ, Санкт Петербург зэрэг 12 мужид лав уг шийдвэрийг гаргаад буй аж.

Хуулийн хариуцлага гэдэг нь 1,000-200,000 рублиар шийтгэхийг хэлж байгаа юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна