Гүрж улс Израильд байгаа иргэдэдээ хоргодох байранд орохыг зөвлөлөө

Zuv.mn
2025/06/13

Израиль дахь Гүрж улсын ЭСЯ тус улсад амьдарч байгаа иргэдэдээ хандаж, агаарын доттолгоо эхэлж, түгшүүрийн дохио дуугарсан тохиолдолд ойролцоох бөмбөгдөлтөөс хоргодох байранд түргэн шуурхай очихыг анхааруулсан байна.

Мөн Израиль, Ираны хооронд үүссэн асуудалд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Израиль улс өнгөрсөн шөнө Ираны нийслэл Тегеран хотыг агаараас довтолсон. Улмаар Иран улс өнөө өглөө Израиль руу 150 гаруй нисгэгчгүй онгоц хөөргөсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Гүрж улсаас гадна БНХАУ мөн бүс нутагт үүсэж буй нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа иэлрхийлсэн байна. 

ХБНГУ, ОХУ мөн ижил байр суурь илэрхийлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна