Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум Дэлгэрмөрөн гол "Хилэнтийн гүүр"-ний доод талд хүн живсэн байна гэх дуудлага Онцгой байдлын газарт зургаадугаар сарын 6-ны өдөр иржээ.
Дуудлагын дагуу алба хаагчид ажиллаж энэ сарын 7-ны өдрийн 08:22 цагт иргэдийн цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Уг осолтой холбоотойгоор нийт найман иргэн амь насаа алдсан талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Урин дулаан цаг ирж байгаа энэ үед эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдүүддээ тавих хараа хяналттай сайжруулах, гол нуурын усанд орохгүй байхыг анхаарууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.228
Ээ яанаа харамсмаар юм бэ
Хариулах