Насанд хүрээгүй хүүхдүүд машин жолоодож зам тээврийн осол гаргажээ

Х.Есү
3 цаг 32 минутын өмнө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд насанд хүрээгүй 13-16 насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан хоёр тохиолдол бүртгэгджээ. 

Эцэг эх асран хамгаалагчийнхаа автомашиныг зөвшөөрөлгүй авч замын хөдөлгөөнд оролцон осол гаргаж, нэг хүүхдийн амь хохирч, найман хүүхэд гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна.

Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслийн түлхүүрийг ил орхихгүй байх, жолоо шилжүүлэхгүй байх, хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг ханган замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.