Энэ сарын 7-ны үүрээр морьт харвааны бэлтгэлд байсан 18 морийг 4 иргэн хулгайжээ.
Энэ талаар тус морьдын эзэн, иргэн н.Болдбаатар өөрийн сошиал хуудаснаа ийнхүү бичжээ.
“Дэлэн дээрээс Дэлхийг хурааж явсан Монголчууд бид хүнд хэцүүхэн он цагын уртад мартаж гээчихсэн Морьт харваа, намнаа хэмээх өв соёл, уламжлалыг 21-р зуунд дахин сэргээн хөгжүүлж, өвлүүлэн үлдээхээр хичээж буй энэ цаг үед энэхүү спортод хүчээн өргөж байгаа 18 хүлэг морьдыг минь Жаргалантын амнаас 6 сарын 7-ны өглөө 04:30 цагт гурваас дөрвөн хүн нийлэн хулгайлж, баруун хойш чиглэн тууж одсоныг хувь хүн, байгуулагуудын гадна камерын бичлэгүүдээс үзхэд нулимс мэлмэрж, зүрх шимширмээр байлаа.
Хөөрхий дөө олигтой тэвээрж амжаагүй байгаа хүлгүүдийг минь хар хурдаар нь улаан галзуу, амь тавин хөөх , өлөн зэлмүүхэн хулгайч нарыг хараад үнэндээ маш ихээр өрөвдлөө.
Их л зовох байх даа хөөрхийс…
Байршил тогтоогч GPS-г таслан авж Өлзийт хороололын наахнатай Айцын давааны цаана аваачиж замын хажууд хаясан нь , амьхандаа зүг буруулж байгаа бололтой…
Өв соёл, уламжлал бол тухайн улс гүрний тусгаар тогтнол, хил хязгаар байдаг юм шүү…
Уламжлал мөхөхөд улс гүрэн мөхнө.
Өндөр дээдсийнхээ өв соёл, уламжлалруу нулимсан энэ мэт үйлдэл дахин бүү давтагдаасай.
Малын хулгайч нарт энэхүү постоороо сануулж хэлхэд хөдөөний айлууд хүртэл өвөлжөө хаваржаандаа өндөр нягтаршилтай 4 зүг 8 зовхисыг өдөр, шөнө ялгалгүй бичлэг хийдэг камеруудтай болсон байна шүү.
Адуу туусан хулгайч нарын бичлэг алхам тутамдаа камерт өртөж бичигдэж байгаа нь үнэхээр гайхалтай байлаа…
Эрүүгийн цагдаагыхан ч шуурхай ажиллаж байна хувь хүмүүс ч сайн дураараа холбогдож өөрсдийн хашаа хорооны камерт бичигдсэн дүрсүүдийг бидэнд илгээж байгаад маш ихээр баярлан талархаж байна.
Гэрэл байгаа газарт сүүдэр үргэлж байдаг…
Хөөрхий дөө муусайн хулгайч нар минь багахан шиг зовж хорвоог бараасай даа… үр хүүхдүүдэд нь энэ муухай үйлийн үр нь бүү очоосой доо.
HORSEBACK ARCHERY буюу МОРЬТ ХАРВАА хэмээх өв соёл, спортыг Дэлхийн хүн төрөлхтөний соёлын өвийн төв ЮНЕСКО-д Өмнөд Солонгос улс бүртгүүлэн эзэмшдэг гэдгийг Монголчуудад сануулсуй.
Энэхүү өв соёлоон Монгол улсын нэр дээр бүртгүүлэхээр тэмцэж буй энэ цаг үед Монгол хүн бузар гар санаагаа дүрж буртагласанд үнэндээ маш ихээр гутарч байна.
Мориндоо хайртай Монгол түмэн минь хулгайч нарыг олж уншаад гэмштэл нь энэхүү постыг түгээж , хуваалцаж, share-лаж өгөөрэй” хэмээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.234
Мундаг. Авлигалчдын хөрөнгийг хураах хэрэгтэй!
Хариулах