Энэтхэгийн онгоцны ОСОЛ: Н.Моди амьд үлдсэн зорчигчийг эмнэлэгт нь очиж эргэлээ

Zuv.mn
23 цаг 48 минутын өмнө

Энэтхэгийн иргэний агаарын тээврийн “Air India” компанийн Боинг 787-8 Дриймлайнер хөлөг онгоц Гужарат мужийн Ахмедабад хотын нисэх буудлаас Их Британийн нийслэл Лондон хотын Гэтвик нисэх буудлыг чиглэн хөөрснөөсөө хойш удалгүй суурьшлын бүсэд унаж осолдсон харамсалтай үйл явдал болсон билээ. 

Ослын улмаас 242 зорчигч нас барж, ганцхан хүн амьд үлдсэн гэсэн албан мэдээлэлтэй буй. Тэгвэл уг осол болсон газарт тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди очихоор болсон талаар ВВС агентлаг мэдээллээ. 

Тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй амьд үлдсэн ганц зорчигч дээр очиж эргэжээ. 

Ослын дараа болсон үйл явдлуудын заримыг тоймловол, амьд үлдсэн Британийн иргэнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж эхэлсэн.

 Ослын шалтгааныг тус улсын Онгоцны ослыг мөрдөн шалгах товчоо шалгаж эхэлсэн гэдгийг Иргэний агаарын тээврийн сайд Ран Мохан Найду олон нийтэд зарласан байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.53
    18 цагийн өмнө

    Энэ улсаас нэг тэрбум тролл нь үхсэн байхад харамсах зүйл байхгүй.

    Хариулах