Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний сарын хүүг 3%, алдагдлыг 0.2%-аас хэтрэхгүй байхаар заасан.
Энэхүү шийдвэр нь дээрх бизнес эрхлэгчдийг алдагдалд оруулж байгаа тул хүчингүй болгохыг шаардан Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн "Ломбард нь санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг хамгийн бичил бизнес эрхлэгч юм. Үйлчлүүлэгчдийн авч буй зээлийн дундаж хэмжээ нь 80,000 төгрөг. Иргэд хүүхдэдээ эм авах, банкны зээлийн хүүгээ төлөх гэх мэтээр бичил зээл авдаг.
Бид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол Улсын Засаг газар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардах бичиг хүргүүлж байна. Шаардлагад
Мөн "Ломбард нь Монгол Улсын бүх хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагаа явуулдаг. Санхүүгийн зах зээлийн нэг хувьд ажилладаг тоо бий. Ломбард хаагдсанаар хар зах зээл, далд эдийн засаг нэмэгдэж, хулгайлах гэмт хэрэг өсдөг тоо баримт байдаг бөгөөд үүнийг шийдэх гарц нь ломбард байдгийг олон улсад судлан гаргасан бөгөөд хууль эрх зүйн орчныг нь сайжруулан, стандартыг тогтоон ажиллуулдаг" гэв.
Зах зээлд 1,000 гаруй ломбард үйл ажиллагаа явуулж байсан бол зардлаа нөхөх боломжгүй болсноор 20 хувь буюу 200 гаруй нь хаагджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.117.34
Хуцдаг даварсан шулаачид бэ
Хариулах203.91.115.52
Хаагдвал хаагдана биздээ
Хариулах202.55.191.194
хаагдана л биздээ,Үйл ажиллагаагаа үргэлжлүүлий гэж бодож байвал 3 хувиар хүүлээл яваач, Шуналтай гэдэг нь.
Хариулах64.119.27.219
Бүгдийг нь хаах хэрэгтэй.Л
Хариулах122.201.22.86
Ломбардууд бүүр даварсан. З% хүүтэй гэчээд, алдангийг маш өндөр тогтоож, тусдаа гэрээгээр гарын үсэг зуруулж байна. Шалгаж үзээч. Ломбардуудын ард том дарга нарын авгай нар байдаг.
Хариулах66.181.184.249
БАНКУУД 9-10% ийн хүү аваад ашигтай ажиллаад байна. Даварчихсан юм
Хариулах66.181.184.249
Жилийн 36% ийн хүү авчихаад ашиггүй байна гэж байх уу?
Хариулах