Аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд ЭМД-ын тухай мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө

С.Гандэлгэр
2021/04/17

Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан 03-р тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, мэдээллээр хангах зорилгоор нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран хоёр удаагийн сургалтыг зохион байгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

 
Сургалтад аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд болон нийгмийн даатгалын албан хаагчид хамрагдсан бөгөөд тэдний сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгч, нэг ойлголцолд хүрчээ.

Arslan.mn
Мөн энэхүү сургалтаар хуулийн өөрчлөлттэй холбоотой мэдээ мэдээлэл өгөхөөс гадна Эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг танилцуулж, даатгалд хамрагдсан иргэдийг нэмэгдүүлэхээр засаг дарга нартай санал сололцсон байна.
Arslan.mn
Arslan.mn

Эх сурвалж: ЭМДЕГ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна