Хатуу хөл хориог сулруулах эсэхийг ӨНӨӨДӨР хэлэлцэнэ

2021/05/05

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 

  • Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ, 
  • Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, 
  • Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай,
  • Коронавируст халдварын вакцинжуулалтыг эрчимжүүлэх тухай,
  • Баянзүрх дүүрэгт эмнэлэг шинээр байгуулах талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн энэ сарын 8-д дуусгавар болох хатуу хөл хориог хэрхэх талаар хэлэлцэх юм байна. УОК-ын ажлын хэсгээс хатуу хөл хориог сулруулж, ААН-үүдийн үйл ажиллагаа шат дараатай нээх санал гаргасан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна