УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан тус Байнгын хорооноос уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд 0-3 насны хүүхдээ харж байгаа аавуудад тэтгэмж олгох зохицуулалт оруулсан юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээллээр 0-3 насны хүүхдээ харж байгаа 20 мянга гаруй эцэг байгаа бөгөөд нийт 6.5 тэрбум төгрөгийн тэтгэмж олгох юм байна.
Тэтгэмжийг энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна